Бөө мөргөл бол онгод шүтэх ёс юм.Эрт үеэсээ тэнгэр,удам гарвалаас тамгатай улаач нар өөрсдийгөө алдагдсан тэнгэрийг холбох учиртай гэдгээ мэдсэн ахуйгаасаа
-биесээ ариун байлгаж,
-хүн гэмээн ухаажин,
-хувь хичээх үйлээс ангид байж,
-газар тэнгэрийг холбох учир зүйг мэдэлцэж,
-онгод тэнгэрээс ирж буй мэдээллийг умартахгүй,
-итгэл, сэтгэл, өргөл, мөргөлөөр онгод тэнгэрт тоогдох,
-тэнгэр дээдсээс оноогдсон хувь тавиланд өөрийгөө бэлтгэж үүнээсээ улбаалан анх хүүхэд хөлд оруулж буйтай учир лугаа ижил гэмээн хэл хуураар/жороо морь жороолохтой зүй нэг/ явган бөөлж өөрийн тэнгэртээ өөрийгөө таниулддаг учир буй за.Ингэхдээ хар муугаас хамгаалуулдаг гэдэг учир морин манжигаар хамгаалалт хийн бөөлөх учиртай.Үүнээс эрт улаачид онгодын базаа гэх мэдрүүлэх үйл ирээгүй тохиолдолд сэтгэлээ чагнан өргөл өргөн ундаа цангааг нь тайлж байх ёстой.Монголчууд бид эртнээсээ 3-үеэс дээш удам гарвалаа бараг л мэдэх нь ховор болов уу цаашилбал 5-үеэл,,, үүний дээр хэдэн үеийн ямар гарвалтай хүн ард өвөг дээдэс байсныгаа ургийн бичиг л хөтлөөгүй бол одоогийн бид сонирхохоо больсон цаг болжээ.Ингэж будилж явахад энэ үеэс өмнөх уг гарвал онгод тэнгэр болох удмын буурлууд маань дорой байгааг минь ажин удам судар үүх түүх мэдрүүлэх гэж үр хүүхдээ нэхэн дагаж одсоор
-жаяг ёс нь алдагдсан,
-газар нутаг нь үнсээр хөрвөөж,догширсон,
-өтгөс буурлуудаа хүндлэхгүй
-эр нь эм болж эм нь эр болж
-зоосны нүхээр бүхнийг хэмждэг болсон энэ цаг дор дээдэс тэнгэр хилэгнэн зөв жамыг олуулахын тулд онгод гэмээн ариун тэнгэрүүдийг аавын хүүхдүүдийг алагчлал үгүй хэнийг нь хэн гэж гололгүй бидэнд илгээж байгаа буй за.
Хаа хаанаа л газар нутаг маань догшироод ухаж сэндийчээд байна гэж хашгиралдаж байгаа хэдий боловч ард бид дөмөгтэй хийж чадах зүйлгүй гэдгийг хатуу ч гэсэн үнэн болов уу гэдгийг хэлэх юун,,,ингээд бөө мөргөлийн талаар хамтдаа хөөрөлдөцгөөе......
Хангарьд
Popular Posts
-
Бөө мөргөл бол онгод шүтэх ёс юм.Эрт үеэсээ тэнгэр,удам гарвалаас тамгатай улаач нар өөрсдийгөө алдагдсан тэнгэрийг холбох учиртай гэдгээ м...
-
Эртний сайхан Монгол жаягаас цухас дурьдхад:Монголын Сарангуа сайхан ээжүүдийг хөл хүндтэй бие давхар явж байхад өмнүүр нь хөндлөн гарах,д...
Sunday, July 3, 2011
Saturday, July 2, 2011
"Үртэй хүн жаргадаг үндэстэй мод нахиалдаг"
Эртний сайхан Монгол жаягаас цухас дурьдхад:Монголын Сарангуа сайхан ээжүүдийг хөл хүндтэй бие давхар явж байхад өмнүүр нь хөндлөн гарах,дэргэд нь бүдүүлэг үг хараал хэлэх айлгаж цочоохыг цээрлэдэг байна,Мөн олс дээс суран дээгүүр алхаа ,юм сүлжих томох, нар сар хиртэхийг харах ,найр наадам оршуулгын ажилд оролцохыг хориглодог юм.Бие давхар эхийг гэр зуурын гарын доорхи тохирсон жаил хийлгэх нь чухал байсаар ирсэн түүхтэй.Энэ нь эхийг амар тайван эрүүл чийрэг үр төрүүлэх эх хүүхдийн эрүүл мэндийг тусгайлан анхаарч ирсэн Монгол ухаан уламжлал юм.Эхийн төрөх хугацаа ойртсон үед хүүхдийн өлгий даавуу чивх чихэвч тэргүүтнийг бэлтгэж эх барих ээж буюу Газар эхийг ойр байлгаж төрөх орчныг бэлдэхдээ алс газрын торгон элс буюу хонины хөх хоргол асгаж дээр нь эсгий арьс нэхий тавиад араг хөмрүүлэн түшлэг болгодог ба төрөх үед хийг гадалшлуулах 1-2балга шар тос оочуулдаг ба эхэс буюу хойтох цөглүүлэхэд туслах зорилгоор буцалсан усанд цайны хужир хийж уулгах ба мөн эхийг удаан дуншиж өвдөхөд баавгайн сарвуугаар гэдэсийг илэх ба сухай саваа ташуураар дэлдэн зангадаг дом ёс байснаар эх хурдан төрдөг байсан байна.Хүүхэд төржнярайлах үед эх барих ээж буюу газар эх нь хүүхдийн хүйг мал гөрөөсний шөрмөсөн утсаар боож хүйг цахиур чулуугаар огтолж авдаг байсан байна.Энэ нь эрт дээр үеэс монголчуудын бэлгэдэл төдийгүй эрүүл ахуйн арга зан заншилтай холбоотой байжээ.Газар эх хүүхдийг манцуйлан эхэд нь өгч гал уургийг хөхүүлэхээр өгдөг үүний дараа эхэс буюу хойтохыг нь хүний хөлөөс зайдуу газар ухаж эсгий арьсанд боож хийгээд хүнд чулуугаар дарж шороогоор нь булж орхин төрсөн эхэд хонины шинэ махны шөл цай өгч тэнхрүүлдэг байна.Буриад ёсонд эхийн эхэх хойтохыг авдар орны хооронд газар ухаж чулуугаар дардаг байжээ.Төрсөн эхэд хонины булчин буюу бараан махаар хооллож давсгүй цай уулган өөх тос өгдөггүй өдөр унтах хөлөө жийж суухыг хориглодог байсан нь төрсөн эх ийн эрүүл мэндтэй холбоотой байжээ.Хүүхдийн хүй нь цөглөснөөс нэг хоногийн дараа хүүхдийг угаах ёслол хийдэг байна.Тухайн өдрийн сайн цагт хүүхдийг угаадаг ,угаах үед хүүхдийн авга нагац нар цуглан эх барьсан газар эхийг хойморт залан суулгаж эхийн шөлөнд хэрэглэсэн хонины ууц өвчүү гургалдайг чанаж дайлдаг ба угаахдаа эрэгтэй хүүхэд бол баруун охин хүүхэд бол зүүн хөлийн эрхий хурууг газар хүргэж эх дэлхий хан хорвоод хүн болж төрснийг бэлэгдэж мэдэгдэж байгаа ёслолын дараа шөлөөр хүүхдийг угааж хүү бол баруун охин бол зүүн чихэнд нь төрсөн ээжээр нь нэрийг нь шивнэж хэлж өгдөг байна.Мөн төрсөн хүүхдэд модон өлгий өөжинг модоор сийлж сийлбэр будгаар ямар хүн болохыг нь урьдаас бодолцон гоёж хээлж дөрвөн өнцөгт нь бат бөх уяа хийж гэрийн унинаас зүүж байхаар бэлтгэж өгдөг.Тэр нь мөлхөх хүртэл нь тэр хүүхдийн өсөлт бойжилтонд чухал хэрэглүүр болдог байсан байна.Хүүхдийг мөлхөж эхлэхээс нь уяанд орулдаг.Энэ нь хүүхдийг элдэв ослоос хамгаалах тэсвэр тэвчээртэй бойжиж эрүүл ахуйд нь маш тустай байсан.Айл саахалтынхан хүү охин төрснийг мэдэхийн тулд уурга бариач уу утас ээрээч үү гэж асуулцдаг байсан ба хүү төрвөл баруун охин төрвөл зүүн тоононы цамхараагаар багана цухуйлгадаг мөн гэрийн дээд бүслүүрээсхөлийн хорио дээс уяж бургас мод дэрсээр хавчаахай нум сум хийж улаан даавуугаар ороож чимэглээд гэрийн дээд бүслүүр хавчуулан хүү төрснийг мэдээлдэг ба охин төрвөл мөн бургас мод дэрсээр дугуй цагираг хийж улаан даавуугаар чимж гэриййн зүүн бүсэнд хавчуулан мэдээлдэг байсан байна.Хөлийн хориог 2өдөр хийж хол ойрын хүмүүсийн хөлсөхөөс хамгаалж байсан байна.Энэ нь мөн л эх хүүхдийн эрүүл ахуйд тустай зан заншил байсан байна.Хүү төрсөн айл хүүдээ эр унага зүслэн худаг малтдаг байсан худгийн ус ундарга сайнтай байвал хүүг элбэг баян урт наслах ,ус уух хувьтай аүн байна гэж билэгддэг ёс хорьдугаар зууны эхэн үе болтол хэрэгжиж байсан сйхан зан үйл байсан байна.Монголчууд хүүхдийн даахь үргээх ёсыг хоёрдахь том баяр ёслол болгодог одоо ч ийм баяр болсоор байгаа билээ.Үүнд эрэгтэй хүүхдийн 3ба 5 нас охин хүүхдийн 4 ба 6 насанд унаган үс даахь үргээх ёслол найр наадам хийдэг билээ.Үүнийг хийхдээ тухайн хүүхдийн билэгт өдрийг сонгон өндөр нас сүүдэртэй ивээл жилтэй хүнд хадаг дээр хайч тавьж өгдөг ба тэр хүн хүү бол баруун шанаанаас охин бол зүүн шанаанаас хайчаар хүрч билэгт сайн үг ерөөл хэлж билэг сэлт буюу халуун хошуутай адуу хонь амладаг ба ёслолд ахан дүүс төрөл төрөгсөд олон хүн цуглаж найрын ерөөл өргөж томоохон баяр хийдэг байна.
Subscribe to:
Posts (Atom)